Уншиж байна ...

Ривер гарден чиглэлийн нийтийн тээврийн автобусны зогсоолыг нэмжээ

Д.Янжиндулам, ikon.mn
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн нийтийн тээврийн автобуснуудын зогсоол хоорондын зайг ойртуулж, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Ривер гарден (хойд) зогсоолыг шинээр байгуулжээ.

Ингэснээр тус зогсоолд Ч:63 “Хан хиллс хотхон-Ривер гарден–МУБИС-Ард кино театр”, Ч:84 "Бага тэнгэр сити-Хан хиллс хотхон-120 мянгат" чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсохоор болж байна.

Уг өөрчлөлтийг маргааш буюу нэгдүгээр сарын 28-ны өдрөөс мөрдөж эхэлнэ гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.

зураг
 

Иргэд нийтийн тээврийн автобусны чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, гомдлоо 70044040 дугаарын утсанд холбогдож өгөх боломжтой байна.

Өнөөдрийн байдлаар өдөрт 1,163 автобус иргэдэд үйлчилж байгаа аж.