Уншиж байна ...

ЕКГ: Хонконг энэ оноос тамхины хяналтыг чангаруулж байгаа тул зорчихоор төлөвлөж буй иргэд хууль, дүрмийг чанд мөрдөнө үү

Г.Мөрөн, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг 2026 оны нэгдүгээр сараас эхлэн тамхины хяналтыг чангатгаж, дараах арга хэмжээг хэрэгжүүлж эхлэв.

Үүнд:

  • Тамхи татахыг хориглосон газарт тамхи татахгүй байх. Тодруулбал эмнэлэг, сургууль, орон сууцны гарц, орцноос гурван метрээс ойр зайнд тамхи татах хориотой. Мөн нийтийн тээвэрт болон бусад олон нийтийн газарт дугаарлаж байх үед тамхи татаж болохгүй. Зөрчсөн тохиолдолд 3,000 хонконг доллар буюу 1,500,000 төгрөгөөр торгоно.
  • 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн энгийн тамхинаас бусад бүх төрлийн халаадаг тамхийг олон нийтийн газарт эзэмших, ашиглах хориотой. Зөрчсөн тохиолдолд 3,000 хонконг доллар буюу 1,500,000 төгрөгөөр торгоно.

Иймд иргэд Та бүхэн Хонконгт зорчих үедээ хууль, дүрмийг чанд мөрдөж, аливаа зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлээрэй.

 

Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг дахь Ерөнхий Консулын Газар