ЭСЯ: Вьетнам Улсад бүлэглэн хулгай хийсэн тохиолдолд 8 хүртэлх жилийн хорих ял оноодог
Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан визийн хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох, анхаарал болгоомжгүйгээс шалтгаалан эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гарч байгаа юм. Тиймээс тус улсад суугаа Элчин Сайдын Яамнаас дараах анхааруулга, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Танихгүй хүний санал болгосон унаа, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээс татгалзаж, албан ёсны үйлчилгээг ашиглана уу.
- Вьетнам Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөх нь зайлшгүй бөгөөд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, хууль бус бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хадгалах, хэрэглэх нь онцгой хүнд ял шийтгэлтэй болохыг анхаарна уу.
- Бусдын эд хөрөнгийг гэмтээх, зодоон маргаанд оролцох, олон нийтийн дэг журам зөрчих нь эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.
- Албан ёсны зөвшөөрөлгүйгээр ажил эрхлэх, визийн хугацаа хэтрүүлэх нь торгууль ногдуулах, албадан гаргах арга хэмжээ авхуулах эрсдэлтэй.
Иргэд Та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, Вьетнам Улсын хууль тогтоомжийг чанд сахин, хариуцлагатай, соёлтой зорчихыг уриалж байна.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайдын яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

