Дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж юу вэ гэдгийг Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөлд маш тодорхой зааж өгч байгаа юм байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ хуульд тусгагдаж буй дараах асуудлуудыг танилцуулав.
Тэрбээр "Хэн овсгоотой нь түрүүлээд хаалт хийчихдэг. Түүнийгээ агуулах болгох эсвэл аж ахуй эрхэлж өөрийн өмч юм шиг ашиглаад байдаг. Гэтэл тэр бол ганц тэр хүний өмч биш. Бүх оршин суугчдын өмч юм. Иймд хэрэв ашиглах тохиолдолд түрээслэх ёстой. Тэр үр шим нь нийтэд зориулагдаж байх ёстой" гэв.
Иймд хуулийн шинэчилсэн найруулгаар өмч хөрөнгөө бүртгэн албан ёсны болгож нийтийн эрх ашгийн төлөө ашиглан үр шимийг нь бүх оршин суугчдад зориулах боломжийг бүрдүүлэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!