Уншиж байна ...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэл хотод өнгөрсөн онд найман хүүхэд гал түймэрт өртөж амь насаа алдсан байна

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 11 цаг 49 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд 2025 онд аюулт үзэгдэл, осолд 68 хүүхэд өртжээ.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид лифтэнд гацсан 12, түлэгдсэн нэг, гэртээ цоожлогдсон 13, зам тээврийн осолд өртсөн 12, төөрсөн гурав, автомашинтай цасанд суусан найм, голын усанд автомашинтай суусан хоёр, голд осолдсон тав, нийт 56 хүүхдийн амь насыг аварчээ.

Харин гал түймэрт өртөж найм, голд осолдож дөрөв, нийт 12 хүүхэд амь насаа алдсан харамсалтай явдлууд болсон байна.

Сурагчдын амралт үргэлжилж буй энэ үед хүүхдийг болзошгүй гал түймэр, ахуйн ослоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас онцгойлон анхаарууллаа.

ЗӨВЛӨМЖ: 

  • Болзошгүй гал түймэр, угаарын хийн хордлогоос сэргийлэх, гэр, сууцны галын аюулгүй байдлыг хангах
  • Хүүхдийг гэрт нь цоожилж үлдээхгүй байх
  • Цахилгаан хэрэгслээ салгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангах
  • Эм тариаг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах
  • Өндрөөс унаж гэмтэхээс сэргийлж цонх, тагтанд хамгаалалтын хаалт хийж аюулгүй байдлыг хангах.