Уншиж байна ...

Налайх дүүрэгт таван ханатай гэр шатаж, нэг иргэн нас баржээ

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОБЕГ-т Налайх дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага 01.02-ны өдрийн 01:49 цагт ирсэн байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан. Тухайн гал түймэрт иргэн Б /62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ. 

Баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн 15 дуудлага, аврах ажиллагааны нэг дуудлага бүртгэгдэж, алба хаагчид аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.