Уншиж байна ...

Өмнөд Солонгосын цагдаа Эв Нэгдлийн Сүмийн авлигын баримтыг шалгахаар Bulgari брэндийн эзэмшилд ажиллагаа явуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 10 цаг 45 минут
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллагын мөрдөгчид Италийн тансаг эдлэлийн Bulgari брэндийн Сөүл хот дахь төв байранд нэгжлэг явуулжээ.

Энэ нь тус улсын засгийн газрын далайн хэрэг хариуцсан сайдад Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагаас өгсөн гэгдэж буй авлигатай холбоотой юм байна.

Уг дуулианы улмаас энэ сарын эхээр албан тушаалаасаа огцорсон сайд Чун Жэ Сүд тус байгууллага өөрийн төслийг дэмжүүлэхийн тулд Bulgari брэндийн 10 сая гаруй воны ($6,900) үнэтэй бугуйн цаг бэлэглэсэн гэгдэж байгаа юм.

Сайдад авлига өгснөө тэргүүн хатагтай асан Ким Кон Хигийн авлигын хэрэгт шалгагдаж буй Эв Нэгдлийн Сүмийн албан тушаалтан асан прокурорт мэдүүлсэн бол сайд өөрөө үүнийг эрс няцааж байгаа.

Цагдаа нар өнгөрсөн долоо хоногт Чун сайдын гэр болон албан байранд нэгжлэг явуулаад бэлгийн цагийг олоогүй юм.

Өчигдрийн ажиллагаагаар мөрдөгчид Bulgari брэндийн төв байрнаас цаг худалдаж авсныг батлах баримт хайжээ.

Чун Жэ Сү нь энэ оны тавдугаар сард тангараг өргөсөн ерөнхийлөгч И Жэ Мюний засгийн газраас авлигын дуулианд холбогдсон анхны сайд болсон юм.

 

Эх сурвалж: Yonhap News