Уншиж байна ...

Нийслэлийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургууль төвийн эрчим хүчнээс хамааралгүй болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 15 цаг 25 минут
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн дээвэр дээр 72 ширхэг нарны хавтан суурилуулжээ. Ингэснээр тус сургууль цахилгааны хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр орлуулсан нийслэлийн анхны жишиг ногоон сургууль болж байгаа аж.

Тус сургууль сар бүр цахилгааны зардалд 2-3 сая төгрөгийг зарцуулдаг бөгөөд энэ төлбөр дүүргийн төсвөөс хуваарилдаг байна.

Харин сэргээгдэх эрчим хүчний системд шилжсэнээр төвийн эрчим хүчнээс хамааралгүй болж, илүү үйлдвэрлэсэн цахилгаанаа төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх боломжтой болжээ. 

зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс