Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өчигдөр (2025.12.24) хуралдав.
Тус хуралдаанаар “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Жаргалан гишүүн танилцууллаа.
Улсын Их Хурлын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулагдсан.
Хянан шалгах түр хороо нь тайлан, санал, дүгнэлт болон түр хорооноос боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслөө 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үед хуралдаан даргалагчаас тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, санал, дүгнэлт гаргах чиглэл өгсний дагуу тус Байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулах үед дараах гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргав. Үүнд:
Эдийн засгийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ө.Шижир, Б.Жаргалан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханаас холбогдох тодруулгыг авсан. Хуралдаан нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг зөрчөөгүй гэдгийг бататган тодруулсны дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.
Ингээд “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!