Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын их засварын ажлыг гүйцэтгэж дуусжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр 10,487.2 м.кв талбайтай барилгын дээвэр, гадна фасад засвар болон 1, 2, 4 дүгээр давхруудын дотор заслын ажлууд дуусаж, улсын комисс хүлээн авсан байна.
Барилга нь 64.1м×42.7метрийн хэмжээтэй, дөрвөн давхар бөгөөд их засварын хүрээнд театрын дээвэр, гадна фасад, үзвэрийн танхимыг бүрэн шинэчилжээ.
Тодруулбал гол үүдний танхим, үзвэрийн танхим, студи, ажилчдын өрөө, оффис, үзэсгэлэнгийн танхим, бэлтгэлийн өрөө болон бусад өрөө тасалгаанд хана, тааз, гэрэлтүүлэг, шал болон бусад засварын ажлыг гүйцэтгэсэн байна.
Театрын их засварыг “АТТАЧР” компани гүйцэтгэсэн байна.
“Улаанбаатар” театрыг 2006 онд байгуулж, анхны даргаар гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс томилогдож байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!