Уншиж байна ...

2025 оны ШИЛДЭГ ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЁР байгууллагаар Zangia.mn тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
6 цаг 1 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй оны шилдэг, онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Энтрепренёр 2025”, Меркури цом гардуулах ёслолын ажиллагаа 28 дахь жилдээ зохион байгуулагдаж тус хүндэтгэлийн ёслолд Монголын ажлын байрны үндсэн платформ Zangia.mn 2025 оны ШИЛДЭГ ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЁР байгууллагаар шалгарлаа.

Zangia.mn нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, судалгаа шинжилгээний экосистемийг цогцоор нь хөгжүүлэх стратегийн чиглэлтэйгээр мэдээллийн технологид суурилсан шийдлүүдийг бүтээж нийлүүлэгч, салбартаа тэргүүлэгч технологийн компани юм. 

Zangia.mn 2025 онд Advanced AI шийдэлтэйгээр үндсэн платформоо бүрэн шинэчилж ажил олгогч болон ажил горилогчдын хэрэгцээ шаардлагад улам ойртсон олон бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

зураг
 

Zangia.mn нь 1,200,000 идэвхтэй хэрэглэгч, 10,000 харилцагч байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд сард 20,000 гаруй, жилд 250,000 гаруй нээлттэй ажлын байрны захиалга тогтмол хийгдэж байна.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.