Уншиж байна ...

Агшныг дэлгэхүй: Huawei шинэ үеийн хэрэглээний төхөөрөмжүүдээ танилцууллаа

СУРТАЛЧИЛГАА
Өчигдөр 13 цаг 37 минут
Сурталчилгаа

Дубай, Арабын Нэгдсэн Эмират Улс, 2025 оны 12 сарын 11

Өнөөдөр Huawei “Unfold the Moment” сэдэвтэй нээлтийн арга хэмжээний үеэр шинэ үеийн, тэргүүлэх инновац бүхий төхөөрөмжүүдийнхээ цувралыг танилцууллаа. Үүнд: HUAWEI Mate X7 ухаалаг гар утас, HUAWEI FreeClip 2 чихэвч, HUAWEI WATCH ULTIMATE DESIGN ухаалаг цаг, HUAWEI MatePad 11.5 S таблет багтлаа.

Хязгаарыг тэлэх дизайны философиор бүтсэн HUAWEI Mate X7 нь нимгэн атлаа бат бөх хийц, өндөр гүйцэтгэл, тэргүүлэх түвшний камерын чадвартай. HUAWEI FreeClip 2 нь нээлттэй-чихний тав тухтай сонсголын шинэ жишгийг тогтоохоор зорьжээ. HUAWEI WATCH ULTIMATE DESIGN нь тансаг гоо зүйг дэвшилтэт инженерчлэл, гүйцэтгэлтэй хослуулж, хэрэглэгчдэд дэлхийг илүү өргөн хүрээнд танин мэдэх боломж олгоно. Харин HUAWEI MatePad 11.5 S нь бүтээлч хүмүүст зориулагдсан, өндөр нягтралтай, нүдэнд ээлтэй дэлгэц болон ашиглахад хялбар шийдлийг санал болгодог.

зураг
 

Huawei Consumer Business Group-ийн Маркетинг, Борлуулалтын үйлчилгээ хариуцсан Ерөнхийлөгч Жү Пин “Huawei нь дэлхий даяарх хэрэглэгчидтэйгээ хамт алхсаар, технологид халуун дулаан утга шингээх болно” хэмээн онцоллоо. Тэрээр “Хэрэглэгчдийн бодит хэрэгцээг ойлгож, түүнд нийцүүлэн хариулах замаар технологийн тусламжтайгаар агшин бүрийг дэлгэх боломжийг бид олгохыг зорьж байна. Бидний зорилго нь зөвхөн онцгой бүтээгдэхүүний туршлага хүргэхээс гадна хэрэглэгч бүрт өөрт нь хамгийн үнэ цэнтэй мөчүүдийг талархан хүлээн авах боломж олгох явдал юм” гэв.

HUAWEI Mate X7: Шинэ бүлгийг дэлгэхүй

Mate X7-ын дизайн нь “Цаг-Орон Зайн Хаалга” хэмээх үзэл баримтлал болон 1 600 жилийн түүхтэй, Хятадын торгоны урлалын оргилд тооцогддог, үндэсний биет бус соёлын өвд багтдаг гэрэл нимгэн сүлжмэл торгоны уламжлалаас санаа авчээ. Утас нь нано ширхэгт өнгөлгөөтэй Brocade White өнгө болон веган арьсан Nebula Red, Black гэсэн хоёр хувилбартай.

The Mate X7 нь мөн стандарт флагман утастай ижил түвшний камерын чадавхыг хадгалсан, Huawei-ийн анхны нимгэн эвхэгддэг ухаалаг утас юм. Шинэчлэгдсэн хоёр дахь үеийн True-to-Color Camera нь өнгөний нарийвчлалыг 43 хувиар сайжруулсан бөгөөд Ultra Lighting HDR Camera, Ultra-Wide Camera, Telephoto Macro Camera-тай хосолжээ. 17.5 EV хүртэлх Ultra Lighting HDR видео дэмждэг тул гэрэлтэй, харанхуй аль ч орчинд тод, нарийвчлалтай дүрс буулгана.

Бат бөх байдлыг хангахын тулд төхөөрөмж нь Ultra-Reliable Foldable Architecture бүтэцтэй: Ultra Durable Crystal Armor Kunlun Glass гадна дэлгэц, өндөр нарийвчлалтай нугас, гурван давхаргат бат бөх нийлмэл хийц зэргийг багтаасан. Мөн 3 550 мм² хэмжээтэй SuperCool Ultra-Large VC & Graphene хөргөлтийн систем болон 5 600 мАц батарей нь тогтвортой гүйцэтгэл, бүтэн өдрийн цэнэгийг хангана.

зураг
 

HUAWEI FreeClip 2: Загварын илэрхийлэл

HUAWEI FreeClip 2 чихэвч нь чих хавчиж тогтдог хийцтэй, инновацлаг орчин үеийн үзэмжтэй ба дуу сонсох хэрэгслийг загварлаг аксессуарын түвшинд хүргэхийг зорьжээ.

Өдөржин зүүхэд зориулагдсан FreeClip 2 нь Blue, White, Black уламжлалт өнгөнүүдээс гадна олон улсын зах зээлд анх удаа Rose Gold өнгийг танилцуулсан байна. Нэг чихэвч ердөө 5.1 г жинтэй тул бараг мэдрэгдэхгүй тав тухтай, найдвартай тогтоно.

Өндөр энерги бүхий хос драйвер, өмнөх үеэсээ 10 дахин илүү тооцоолох чадвартай NPU AI процессорын ачаар ямар ч нөхцөлд тод, динамик дуу авиа, ярианы чанарыг хүргэнэ. Мөн IP57 тоос, усны хамгаалалттай, 38 цаг хүртэлх хугацаанд ажиллах тул өдөржин, хаана ч санаа зоволтгүй ашиглах боломжтой.

зураг
 

HUAWEI WATCH ULTIMATE DESIGN: Харах өнцгөө тэлэхүй

Шинэ HUAWEI WATCH ULTIMATE DESIGN нь салбартаа анхдагч, 18К алтаар бүрсэн ховор газрын элементийн нил ягаан керамик хүрээтэй Royal Gold Edition-ээ танилцууллаа. Энэ нь циркон суурьтай шингэн металл их бие, ягаан алтлаг титан хайлшин оосортой хосолжээ.

Цаг нь далайн гүний шумбалтад зориулагдсан олон функцтэй: шинэчлэгдсэн ус нэвтрэхгүй систем, сонарын шууд холбоонд суурилсан усан доорх харилцаа, илүү хүчтэй бүх нөхцөлийн холболтод зориулсан сайжруулсан антенн, AI-д суурилсан дуу шуугиан дарах технологи, HUAWEI Sunflower Positioning System-ээр хангагдсан өндөр нарийвчлалтай байршил тогтоолт, дэвшилтэт eSIM холбооны технологи зэргийг багтаасан. Мөн TruSense систем нь X-TAP технологитой хослон эрүүл мэндийн илүү нарийн, цогц хяналтыг хийнэ.

зураг
 

HUAWEI MatePad 11.5 S: Бүтээлч сэтгэлгээг өдөөхүй

HUAWEI MatePad 11.5 S нь нүдний тав тух, илүү нарийвчлалтай дүрслэлтэй нэгэн зэрэг хослуулсан дараагийн үеийн таблет юм. PaperMatte Display нь уламжлалт матт дэлгэцүүдэд түгээмэл ажиглагддаг дүрсний хурц тод байдалтай холбоотой олон жилийн асуудлыг үр дүнтэй шийдсэн бөгөөд нэгэн зэрэг тод ч нүд ядраахгүй харах боломжоор хангасан.

Цаасгүй бүтээмжид зориулагдсан уг таблет нь M-Pencil Pro стилус, соронзон гарын хамт ирж, тэмдэглэл хөтлөхөөс эхлээд бичих, контент бүтээх хоорондын шилжилтийг илүү саадгүй болгоно. Урьдчилан суулгасан Huawei Notes app нь олон төрлийн бийр, загвар, үнэгүй нөөцүүдтэй бол GoPaint аpp нь шинэ анимацийн хэрэгслүүдээр төсөөлсөн санааг амилуулна. Видео бүтээгчдэд зориулж Wondershare Filmora app нь товчлуурын дэмжлэгтэй болж, засварлах ажлын урсгалыг хялбарчилсан бол WPS Office нь мэргэжлийн PC-түвшний баримт бичиг, танилцуулга, өгөгдөл боловсруулах боломжийг олгоно.

Huawei-гийн зүгээс энэхүү нээлт нь зүгээр нэг технологийн шинэчлэл бус, хэрэглэгчдийг нэн тэргүүнд тавих компанийн тууштай амлалтыг илэрхийлж буйг онцоллоо. “Now Is Yours” брэндийн үзэл баримтлалын дор Huawei нь хэрэглэгчидтэйгээ нээлттэй, чин сэтгэлээсээ харилцаж, бүс нутаг, соёл хоорондын гүүрийг дулаан, хүртээмжтэй хандлагаар холбон, дэлхий даяарх олон хүнд технологийн дэвшлийн баяр хөөрийг хамтдаа хуваалцах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.