Уншиж байна ...

"БНХАУ-аас 11,600тн АИ-95 автобензин авах гэрээ хийсний дагуу эхний ачилт болох 16 вагоныг хот руу тээвэрлэж байна"

М.Батчимэг, ikon.mn
Өчигдөр 12 цаг 00 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улс ОХУ-аас дөрвөн боомтоор, БНХАУ-аас хоёр боомтоор шатахуун импортолж улсынхаа хэрэгцээг хангаж байгаа аж. Мөн өнөөдрийн байдлаар зургаан боомтоор нийт АИ-92 автобензин 58,724тн, АИ-95 автобензин 2,387тн, Дизель түлш 163,500тн, онгоцны түлш 9,300тн нийт 233,962тн шатахуун импортоор орж ирсэн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 

Өнөөдөр Толгойт өртөөнд найман ААН-ийн 74 вагон буюу 4,200тн АИ-92 автобензин буух юм байна. 

Өчигдөр 1,400тн АИ-92 автобензин, 150тн АИ-95 автобензиныг шатахуун түгээх станцууд руу гаргасан бөгөөд ШТС-үүд жигд борлуулж байгаа гэв. 

Мөн хоёрдогч эх үүсвэр буюу БНХАУ-аас яриа хэлэлцээний үр дүнд 11,600тн АИ-95 автобензинийг авах гэрээ хийсний дагуу эхний ачилт болох 16 вагон нь орж ирсэн Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар хот руу тээвэрлэж байгаа юм байна. 

Манай улс 1, 2, 3-р сард ОХУ-аас 90,000тн АИ-92, АИ-95 автобензин авах захиалга өгсөн ч 140,000тн-д хүргэн нэмэгдүүлж байж нөөцийн хомсдолоосоо гарах тул хүсэлтээ өгөөд байгаа аж.