Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
Энэ үеэр шатахууны нийлүүлэлтийг гуравдагч хөршөөс хангах талаарх сэтгүүлчийн асуултад АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай дараах мэдээллийг хүргэсэн юм.
Тэрбээр хэлэхдээ "Манайх тээвэр ложистикийн хувьд хоёр хөршөөсөө хамааралтай. Тодруулбал
Ямар ч улсаас шатахуун худалдаж авахад зах зээлийн үнээр бусад улсаар дамжуулан тээвэрлэж, транзит хийнэ.
Гуравдагч улсаас буюу Казахстанаас шатахуун худалдаж авах асуудлыг дөнгөж саяхан ярилцсан. Тэд өөрсдөө 18 сая тонн бүтээгдэхүүнийг жил болгон боловсруулж хэрэглэдэг. Гэхдээ дотооддоо хомсдолтой, өвөлжилт хэцүү байгаагаа хэлсэн.
2017 оноос хойш Киргизстан улс Казахстанаас шатахуун худалдаж аваагүй. Улмаар 2025 оны арваннэгдүгээр сараас ОХУ-ын шатахууны нийлүүлэлт доголдсонтой холбоотой бага хэмжээгээр худалдаж авч эхэлсэн байна.
Казахстан, Киргизстан бол хил залгаа улс. Харин манай улс зайлшгүй транзит хийх ёстой гэх мэтчилэн хүндрэл бий. Мэдээж бүх боломжит хувилбарыг ярилцаж байна" хэмээн хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!