Уншиж байна ...

БСБ МЕБЕЛЬ ХХК 2025 оны онцлох ИМПОРТЛОГЧ ЭНТРЕПРЕНЁР боллоо

СУРТАЛЧИЛГАА
Өчигдөр 9 цаг 54 минут
Сурталчилгаа
Зураг зураг

МҮХАҮТ-с Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй оны онцлох аж ахуйн нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулах ENTREPRENEUR 2025 ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.

28 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээний 2025 оны онцлох ИМПОРТЛОГЧ ЭНТРЕПРЕНЁР аж ахуй нэгжээр БСБ МЕБЕЛЬ ХХК тодорлоо.

БСБ МЕБЕЛЬ ХХК-ийн хувьд өнгөрч буй 2025 ондоо нийт татан авалтаа өнгөрсөн онтой харьцуулахад 45 хувиар нэмэгдүүлсэн нь гол үзүүлэлт болсон байна.

Үүний хүрээнд 70 жилийн түүхт Польшийн алдарт Puszman брэндийн буйдан, 34 жилийн түүхт KAM брэндийн гал тогооны тавилга, Туркийн тансаг зэрэглэлийн Woolen Hali, Empera брэндийн хивснүүдээр нэр төрлөө нэмэн нийт 30 гаруй дэлхийн шилдэг брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлдэг нь хэрэглэгч нарын таашаалд нийцдэг байна.

зураг
 

Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хүний биед сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй материал ашигладаг, үйлдвэрлэлийн түвшинд FSC гэрчилгээтэй тавилга, буйданг сонгон импортлон хэрэглэгч нартаа хүргэсээр байна. Тийм ч учраас ногоон зээлийн таатай нөхцөлөөр худалдан авах боломжтой нь давуу тал болдог байна.

БСБ МЕБЕЛЬ ХХК нь 2025 ондоо Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох яармагт 5500 м2 бүхий шинэ салбар болох BSB MALL их дэлгүүрийг амжилттай нээлээ. Тус их дэлгүүрээс та БСБ Групп компанийн оруулж ирдэг 100 гаруй брэндийн 15,000 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс худалдан авах боломжтой юм. Мөн 2023 онд эхлүүлсэн 6100м2 бүхий хамгийн сүүлийн үеийн технологийг шингээсэн агуулахын барилгыг амжилттай дуусган ашиглалтад оруулжээ.

зураг
 

Ийнхүү 35 жилийн ойн босгон дээрээ ирээд буй БСБ Групп компанийн ууган салбаруудын нэг болох БСБ МЕБЕЛЬ ХХК нь 2025 оны онцлох ИМПОРТЛОГЧ ЭНТРЕПРЕНЁР аж ахуй нэгжээр шалгарсан нь нийт ажилтнууд болон чанар, дизайн, тав тухыг байнга мэдэрдэг үнэнч хэрэглэгч нарын бидэнд үзүүлсэн итгэлийн үр дүн юм хэмээн онцолж байна.

зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.