Уншиж байна ...

Ирэх оны эхний улиралд багтааж “Ачит Ихт” ХХК, “Эрдмин” ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохыг үүрэгджээ

Редакцын бус нийтлэл
Өчигдөр 10 цаг 45 минут
Редакцын бус нийтлэл
Зураг зураг

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн орд газруудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх асуудлаар санал боловсруулах, хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн явц байдалтай танилцсан байна.

Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар Эрдэнэтэд үүсмэл орд ашиглаж буй “Ачит Ихт” ХХК, “Эрдмин” ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох ажлыг ирэх оны эхний улиралд багтааж дуусгахыг ажлын хэсэгт үүрэг болгожээ.

Мөн холбогдох санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтод даалгасан байна. Үүсмэл орд ашиглаж байгаа дээрх компаниуд нь төрийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд газарт үйл ажиллагаа явуулж буй. Тийм учраас Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 дэх заалтын хүрээнд төрийн эзэмших хувь хэмжээг 50 хүртэлх хувиар тогтоох боломжтой юм.