ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/25-НД НИЙТЛЭГДСЭН
Толгойтын үерийн хамгаалалтын суваг болон Сэлбэ голын Их тойруугийн гүүр орчимд халианы түвшин нэмэгдсэн байна
iKon.MN
Нийслэл хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн халианы түвшнийг давтан хэмжжээ.
Хэмжилтийг долоо хоногийн давтамжтай гүйцэтгэхэд хоёр хэсэгт халианы түвшин нэмэгдсэн болохыг нийслэлийн Геодези, Усны Барилга Байгууламжийн Газраас мэдээллээ.
Тодруулбал энэ сарын 17-24-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Толгойтын үерийн хамгаалалтын сувагт халианы түвшин 20 сантиметрээр, Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Сэлбэ голын Их тойруугийн гүүр орчимд 5 сантиметрээр тус тус нэмэгджээ.
Халианд өртөх эрсдэлтэй бүсэд оршин суугаа айл өрхүүдийг өөрсдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг тус байгууллагаас зөвлөв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
