ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/12-НД НИЙТЛЭГДСЭН
"Сэлбэ голын халианы түвшин нэмэгдсэн байна"
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэл хотын гурван байршилд халиа, тошин үүсээд байна хэмээн энэ сарын 9-нд мэдээлж байв.
Үүнээс хойш үерийн хамгаалалтын барилга байгууламжийн халианы түвшний давтан хэмжилтийг хийхэд нэмэгджээ.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Толгойтын үерийн хамгаалалтын сувагт халианы түвшин 35 см-ээр, Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Сэлбэ голын Их тойруугийн гүүрний хэсэгт халианы түвшин 25 см-ээр нэмэгдсэн байна.
Халианд өртөх эрсдэлтэй бүсэд оршин суугаа айл өрхүүдийг өөрсдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нүүн суурьших, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Геодези, Усны Барилга Байгууламжийн Газраас уриаллаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
