ЭМХТ, НЭМҮТ, БЕГ, Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн болон Нийслэлийн боловсрол сургуулийн хоол, хүнс үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгч нар өнөөдөр “Эрүүл хооллолт-аюулгүй хүнс” сэдвээр хэлэлцүүлэг хийв.
Хүнсний технологич болон хоолзүйн ерөнхий чиглэлээр төгссөн хүмүүсийг хүүхдийн хоолзүйч болгон бэлтгэхэд дор хаяж 1.5 жил хэрэгтэй байдаг аж.
Одоогийн байдлаар ЕБС-иудад 300 гаруй хоолзүйч байгаа бөгөөд тэдгээрийг хүүхдийн хоолзүйчээр мэргэшүүлэх шаардлагын дагуу КОЙКА төслийн хүрээнд хүүхдийн хоолзүй, шим тэжээлийн чиглэлээр мэргэшүүлэх аргазүйн төвийг байгуулаад байгаа юм байна.
Уг төв нь жилд дор хаяж 300-500 тогооч, хоолны чиглэлийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх холбогдох сургалтын загвараа гаргачихсан байгаа гэдгийг Боловсролын ерөнхий газрын даргаар Т.Ням-Очир хэлэв.
Нийслэлийн Багануур дүүргийн Гүн галуутай ЕБС-ийн хоолзүйч С.Алтанзул "Манай улсад хоолзүйн салбар хөгжөөд удаагүй байгаа. Маш цөөхөн оюутнууд бэлтгэгдэж гарсан байдаг. Судлаачид хүүхдийн эрүүл мэнд, сурлага хүмүүжилд хоол хамгийн чухал байдгийг тогтоосон байдаг учир сүүлийн жилүүдэд хүүхдийн хоол тэжээлийн асуудал эрчимтэй яригдаж байна.
Иймд цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийн бодисын солилцоонд тохирсон шим тэжээлтэй хоолыг бүрдүүлэхийн тулд хоолзүйчийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. Хоолзүйч бол тогоочоос ялгаатай мэргэжил юм.
Хүүхэд цэцэрлэгт хоногт авах ёстой илчлэгийнхээ 80 хувийг, ЕБС-д 35-40 хувийг үдийн хоолоороо дамжуулан авах ёстой байдаг.
Хоол зүйч тухайн хүүхдийн өдөрт явах ёстой илчлэг буюу нүүрс ус 50-60 хувь, өөх тос 25 хувь, уураг 15 хувь зэргээр бүх тооцооллыг гаргадаг. Үүн дотор үр тариа, мах махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, өөх тос зэрэг бүгд орох ёстой" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!