Уншиж байна ...

Шилдэг түргэн хоолны газраар “ШӨЛӨНДӨ” шалгарлаа

ikon.mn
3 цаг 11 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

Монголын ресторан зоогийн газрын салбарын нэр хүндтэй арга хэмжээ “Mongolian Restaurant Association Awards 2025” шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж, БльюМон Группийн “Шөлөндө” брэнд “Шилдгийн шилдэг түргэн хоолны газар” номинацийн эзнээр шалгарлаа.

2009 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хэрэглэгчдийн итгэл, сэтгэлд тулгуурлан тогтвортой хөгжиж ирсэн “Шөлөндө” өдгөө Улаанбаатар болон Дархан хотод нийт 12 салбар, 372 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус брэнд нь Монголын хоол үйлчилгээний салбарт 24/7 буюу хэзээ ч үүд хаалгаа барьдаггүй анхны хоолны сүлжээ-г бий болгосноороо онцлог бөгөөд “Зөвхөн өл цатгах бус, сэтгэлийг дулаацуулах” “Сэтгэл Цадна” хэмээх энгийн атлаа гүн утгатай амлалтаа тууштай хэрэгжүүлсээр ирсэн юм.

зураг
 

Шөлөндө нь уламжлалт монгол хоолны амт, чанарыг орчин үеийн хурд, стандарттай уялдуулж, түргэн шуурхай үйлчилгээ, тогтвортой чанар, хэрэглэгч төвтэй менежментийн жишгийг салбартаа тогтоож чадсан нь энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болоход чухал нөлөө үзүүлжээ.

“Mongolian Restaurant Association Awards 2025” нь өнгөрсөн хугацаанд салбартаа манлайлж буй брэнд, хоол үйлчилгээний байгууллагуудыг хамарсан олон нийтийн онлайн санал асуулга явуулж байсан бөгөөд үүний зэрэгцээ салбарын мэргэжилтнүүд үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, инноваци, хэрэглэгчийн сэтгэл ханамж зэрэг олон талт шалгуур үзүүлэлтээр харгалзан үнэлсэн юм. Энэхүү үнэлгээний үр дүнд “Шөлөндө” брэнд шилдгүүдийн шилдгээр шалгарсан нь тэдний олон жилийн тууштай хөдөлмөр, хэрэглэгчдийн тогтвортой итгэлийн бодит илэрхийлэл болж байна.

зураг
 

БльюМон Групп болон “Шөлөндө” брэндийн хамт олон энэхүү амжилтыг хамт олныхоо нэгдмэл зорилго, хэрэглэгчдийн дэмжлэг, итгэлийн үр дүн хэмээн онцолж, цаашид ч “Сэтгэл Цадна” эрхэм амлалтаа илүү өргөн хүрээнд түгээхээр зорьж байгаагаа илэрхийллээ.

зураг
 
зураг
 
зураг
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
49 | 5 | 3 цаг