Уншиж байна ...

Жан Хо Ги: Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно

М.Батчимэг, ikon.mn
17 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
ЗГ

Netflix-ийн Physical Asia шоуг зохион байгуулагчид тус нэвтрүүлгийн шигшээд тунаж үлдсэн хоёр баг болох БНСУ болон Монголын оролцогчдыг уулзуулсан "Physical Asia: Welcome to Mongolia" шинэ нэвтрүүлэг хийхээр болоод байгаа билээ. 

Уг нэвтрүүлгийнхээ зураг авалтыг хийхээр Солонгосын багийн ахлагч, холимог тулааны тамирчин Ким Дун Хён, кроссфитийн тамирчин Ким Жэ Хун болон бусад нэвтрүүлгийн багийнхан Монголд ирээд байгаа юм.  

“Physical Asia” төслийн ерөнхий продюсер Жан Хо Ги Ерөнхий сайд Г.Занданшатартай өнөөдөр уулзсан уулзалтынхаа үеэр “Өргөн уудам тал нутагтай, үзэсгэлэнт байгальтай , нүүдэлчдийн өвөрмөц соёл бүхий Монгол Улсыг дэлхийд таниулахыг маш их хүссэн. Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно" хэмээн онцолжээ. 

Уг нэвтрүүлэг нь Өмнөд Солонгосын багаас холимог тулаанч Ким Дон Хён болон кроссфитийн тамирчин Амотти нар улсын арслан Б.Орхонбаяр, циркчин Э.Лхагва-Очир нарын гэрт зочилж байгаагаар үргэлжлэх аж. 

Дөрвөн ангитай уг цуврал нэвтрүүлгийн эхний хоёр нь арванхоёрдугаар сарын 24-нд, дараагийн хоёр анги нь арванхоёрдугаар сарын 31-нд олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.