Netflix-ийн Physical Asia шоуг зохион байгуулагчид тус нэвтрүүлгийн шигшээд тунаж үлдсэн хоёр баг болох БНСУ болон Монголын оролцогчдыг уулзуулсан "Physical Asia: Welcome to Mongolia" шинэ нэвтрүүлэг хийхээр болжээ.
Өмнөд Солонгосын багаас холимог тулаанч Ким Дон Хён болон кроссфитийн тамирчин Амотти нар улсын арслан Б.Орхонбаяр, циркчин Э.Лхагва-Очир нарын гэрт зочилж байгаагаар нэвтрүүлэг үргэлжлэх аж.
Тухайлбал Э.Лхагва-Очир гэрт нь ирсэн зочдодоо гарынхаа хоолоор дайлах юм байна.
Мөн тус нэвтрүүлэгт тусгай зочин оролцохоор төлөвлөжээ. Одоогоор нэвтрүүлгийн зүгээс хэн оролцохыг нууцалж байгаа юм.
Дөрвөн ангитай цуврал нэвтрүүлгийн эхний хоёр нь арванхоёрдугаар сарын 24-нд, дараагийн хоёр анги нь арванхоёрдугаар сарын 31-нд олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Korea JoongAng Daily
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!