“Bluemon Got Talent 2025” шоуны ялагчид тодорлоо
Бльюмон Группийн хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг, авьяас чадварыг нээн илрүүлэгч томоохон арга хэмжээ болох "Bluemon Got Talent 2025" шоу уламжлал ёсоор амжилттай болж, өндөрлөлөө.
Энэ жилийн шоу нь тус группийн 25 жилийн ойн түүхэн үйл явдалтай давхцаж буйгаараа онцлог байлаа. Салбар компаниудын төлөөлөл, авьяаслаг залуус хоёр үе шаттай ширүүн өрсөлдөөнийг туулж, тусгай ойд зориулан 25 шилдэг оролцогч финалд шалгаран авьяасаа сорив.
Финалын тайзнаа оролцогчид дуу, бүжиг, болон чөлөөт (бусад) төрлөөр хүч үзэж, үзэгчдийг гайхшируулж, бахархуулам тоглолтуудыг толилуулсан юм.
Шүүгчдийн Нэр Хүндтэй Бүрэлдэхүүн
Энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд:
- Монгол улсын Төрийн Соёрхолт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Хүндэт профессор, Найруулагч Бүжиг дэглээч Сэвжидийн СҮХБААТАР
- Хөгжмийн зохиолч, МУУГЗ, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын уран сайхны удирдагч Батмөнхийн ЧИНБАТ
- МУГЖ, Поп Дива Жаргалтайн АЛТАНЦЭЦЭГ нар ажиллав.
Шүүгч Ж.Алтанцэцэг, “Эхний шатыг үзэхэд би бүр алмайрч орхисон. Мэргэжлийн концерт үзэж байгаа мэт байсан. Зохион байгуулалт болон Оролцогчдын чадвар мэргэжлийн түвшинд байлаа. Маш олон авьяастнууд нэг дээвэр дор байгаад “Бльюмон” малгай дор явж байгаад маш их биширч байна. Нөгөөтэйгүүр шүүгчид бидэнд ялагчдыг тодруулахад хүндрэлтэй байсан. Нэгэнт мэргэжлийн мэт үзүүлбэрүүд үзсэн тул урлагийн хатуу шүүлтээр шүүсэн” хэмээн өгүүлэв.
Шоуны Ялагчид
Шүүгчдийн өндөр үнэлгээ болон үзэгчдийн идэвхтэй дэмжлэгийг нэгтгэн, дараах авьяастнууд шоуны ялагчаар тодорлоо:
- Дууны төрөл – Тэргүүн байр А.ДӨЛГӨӨН (Nike Mongolia)
Дэд байр Э.БУЛГАНТАМИР (The Bull Hot Pot restaurant) - Бүжгийн төрөл — Тэргүүн байр SUPERNOVA хамтлаг (Sura Korean restaurant)
Дэд байр – ЖИМСНИЙ ЧАНАМАЛ хамтлаг (The Bull Hot Pot restaurant) - Бусад төрөл — Тэргүүн байр Морин хуурч Г.БАТЗАЯА (The Bull Hot Pot restaurant)
Дэд байр Хөөмийч Б.САНЖААЖАВ (Sura Korean restaurant)
"Bluemon Got Talent" төсөл нь Блюмон Группийн залуусын авьяас чадварыг нээн илрүүлэхээс гадна, хамт олны эерэг уур амьсгал, бүтээлч сэтгэлгээг дэмжих чухал зорилготой юм. Зохион байгуулагчдын зүгээс уг төсөл нь цаашид улам өргөжин тэлж, группийн соёл, үнэт зүйлсийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах төлөвтэй байгааг онцлон тэмдэглэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






























