Уншиж байна ...

Энэ долоо хоногийн Баасан гарагт бүх нийтийн амралтын өдөр зах, худалдааны таван төвөөс бусад нь ажиллана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу арваннэгдүгээр сарын 21-ний Баасан гарагт монголчууд бүх нийтээрээ амарна.

Бүх нийтээр амрах өдөр томоохон зах худалдааны төвүүд амардаг. Харин энэ удаад зах, худалдааны хоёр төвөөс бусад нь ажиллах юм байна.

УБЗАА-наас тодруулснаар энэ долоо хоногийн Баасан гарагт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хялганат модны зах, Гурвалжин-1, Нарантуул, Баялаг-Ундраа, Дүнжингарав худалдааны төвүүд амарна. Бусад зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2012 оны арваннэгдүгээр сарын 8-нд өөрчлөлт оруулж, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдрөөр монголчууд бүх нийтээр амардаг болсоор 13 дахь жилтэйгээ золгож байна.

Ерөнхийлөгчийн зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон билээ.