Уншиж байна ...

Энэ сард хоёр удаа бүх нийтийн амралтын өдөр тохиож байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 11 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Энэ сард буюу 2025 оны арваннэгдүгээр сард бүх нийтийн амралтын өдөр хоёр удаа тохиож байна. 

Тодруулбал, Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн тогтож "Монгол бахархал"-ын өдөр болгон тэмдэглэх болсон. Энэ өдөр нь арваннэгдүгээр сарын 21-ний Баасан гарагт таарч буй. 

Үүний дараагийн долоо хоногийн Лхагва гараг буюу арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр тохиох юм.

Ийнхүү "Монгол бахархал"-ын өдөр болон Улс тунхагласны баяр хоёр долоо хоног дараалан тохиож байгаа тул эдгээр өдрүүдэд бүх нийтээр амрах нь ээ.