Уншиж байна ...

Байгалийн түүхийн музейд залгаж барьсан өргөтгөлийг буулгажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Байгалийн түүхийн музейд залгаж барьсан өргөтгөлийг буулгажээ. Уг өргөтгөлийг зөвшөөрөлгүй барьсан. Чөлөөлсөн газрыг ирэх хавраас ногоон байгууламж болгох шийдвэрт хүрсэн болохыг тус дүүргээс мэдээлэв.

Сануулахад одоогийн Чингис хааны музейн буурин дээр байсан Байгалийн түүхийн музейг 2019 онд нурааж үзмэр, эд өлгийн зүйлсийг Тусгаар тогтнолын талбайн хойд талд байрлах Үлэг гүрвэлийн музей буюу хуучнаар Лениний музейд шилжүүлсэн юм.

Харин Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг хотын төвөөс 1.8 километрийн зайтай Их Тэнгэрийн аманд өнгөрсөн оноос эхлэн барьж байгаа билээ.