• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах 400 сая төгрөгийн төсөвтэй тендер энэ сарын 30-нд хаагдана

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, Чингис хааны музей байгуулах шийдвэрийг Засгийн газраас 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр гаргасан байдаг.

Шийдвэрийн дагуу музейн барилгыг буулгах, барилгажилтын хашаа барихад шаардагдах зардлыг тооцож, санхүүгийн эх үүсвэрийг яаралтай шийдэхийг сайд Ё.Баатарбилэгт даалгасан юм.

Ингээд БСШУСЯ-наас Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах 400 сая төгрөгийн төсөвтэй тендерийг наймдугаар сарын 29-нд зарлажээ. Санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна.

Тендерийн урилгад оролцох хүсэлтэй ААН-үүд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10:30 цагаас өмнө материалаа ирүүлнэ, гадаадын этгээдийг оролцуулахгүйг заажээ.

Тендерийн нээлт есдүгээр сарын 30-ны 10:50 цагт Сүхбаатар дүүрэг дэх Засгийн газрын III байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 1 давхар, 106 тоотод болох аж.

Бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлагыг https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1565929513717 хуудсаас татаж авах боломжтой.

Харин Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Их тэнгэрийн аманд барихаар болж, зураг төсөв нь бэлэн болсон тухай салбарын сайд нь мэдээлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.22.240] 2019/10/28
түүх бол уран барилга
0 | 0 Хариулах
awilga [103.212.119.252] 2019/9/27
haha ali xediin awsan
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.25] 2019/9/25
Huuchin barilguudaa nuraaj dahij barihdaa tuuhen zagvaraa hadgalj esvel uran barilga bolgoj barimaar yum
0 | 0 Хариулах
Зочин [122.201.26.237] 2019/9/25
Санхүү эдийн засгийн их сургууль энэ барилга хоёр яг ижил зургаар, яг нэг жил баригдсан юм билээ. Хувийн сургууль нь ашиглаж болоод байдаг. Улс нь болохоор буулгаж, их тэнгэрт барина гээд байдаг. Улс орон бүр хотын төв буюу аялал жуулчлалын бүстээ музейгээ төлөвлөдөг. Монгол болохоор тусгай хамгаалалттай газраа төлөвлөнө гэх юм. Яагаад ер нь улс орнуудын жишгээр хөгжиж болдоггүй юм бол оо.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.219.211] 2019/9/26
Үнэхээр үнэн шүү ...
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.181] 2019/9/25
БААТАРБИЛЭГ ЧИ ЯМАР КОМПАНИИ СОНГОСНОО ОДОО ХЭЛЧИХЭЭ ХУДЛАА НЭГ ТЕНДЕР Ч ГЭХ ШИГ НААД ЖУЖИГЭЭ БОЛЬЧИХООЧ. ЕР НЬ БУГД
1 | 0 Хариулах
Хардах эрхтэй [202.126.89.173] 2019/9/25
Аль эрт буулгах компани сонгогдсон байгаадаа.
2 | 0 Хариулах
Зочин [211.197.11.17] 2019/9/25
Музейн барилгаар дамжуулж үндэсний эв нэгдлийг илэрхийлэх боломж байсан. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа баян хоосны ялгааг арилгах нэг арга бол шинэ музейг гэр хорооллын дунд барих боломж байлаа. Даанч ашигласангүй...
2 | 0 Хариулах
Зочин [27.123.214.8] 2019/9/25
зэрлэгүүд...
1 | 0 Хариулах
Зочин [211.197.11.17] 2019/9/25
Олон нийтийн хүслийн эсрэг шууд нураах юмаа. Ардчилсан нийгэмд олонинийтээс тал талын санал бодлыг тусгаж байдаг. Их тэнгэрийн ам гэсэн хаалттай, тусгаарлагдсан газар музей барих шийдвэрийг огт ойлгохгүй байгаа.
4 | 0 Хариулах
A [183.74.206.14] 2019/9/25
Баячууд авчирсан хужаа ах нараа түгжрэлгүй дагуулж явах гээ биз
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.211] 2019/9/26
Ард түмний үг үг биш болж дээ .. Өөрсдийн нь хэдэн хүмүүс нураах нэрээр л мөнгө хусах нь дээ
0 | 0 Хариулах