ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Байгалийн шинжлэх ухааны музейн шинэ барилгыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 9 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Засгийн газар 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр 280, 281 дүгээр тогтоолыг баталсан байдаг.

Тус тогтоолын хүрээнд Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, суурин дээр нь Чингис хааны музей байгуулж, харин Байгалийн түүхийн музейг хотын төвөөс 1.8 км-т буюу Их Тэнгэрийн аманд шинээр барихаар болсон юм.

Их тэнгэрийн аманд 6.6 га газарт Байгалийн түүхийн музейн барилгын ажлыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн юм. Шинэ музей нь гурван блок бүхий 39,000 метр талбайтай, 2027 онд ашиглалтад орохоор төлөвлөжээ. 

Тэгвэл өнөөдөр тус барилгын нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтэд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар (ЗГХЭГ)-ын дарга Н.Учрал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Боловсролын сайд П.Наранбаяр тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцов.

Уг музей ашиглалтад орвол хэмжээгээрээ Ази тивдээ долдугаарт эрэмбэлэгдэх Байгалийн түүхийн музей болно гэж онцоллоо.

Энэ үеэр ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монголчууд бидний эртнээс дээдэлж ирсэн Богдхан уулын хормой, Туул голын хөвөөн дээр Байгалийн түүхийн музейн бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Өнөөдөр та бид эх орныхоо томоохон бүтээн байгуулалтын нэг болох музейн барилгыг эхлүүлж, амьд нь гэрч нь болж үлдэж байгаадаа баяртай байна.

Миний бие Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ард түмнийхээ оюун санаа, гэгээрэлд дорвитой хөрөнгө оруулалт хийх томоохон бүтээн байгуулалтын ажил хийх шаардлагатай гэж үзэж байлаа.

Бид Соёлын яамгүй 24 жил явж ирсэн. Соёл урлаггүй ард түмэн, төр засаг гэж хэзээ ч байх боломжгүй зүйл. Тиймээс Монгол төр энэ салбарт их анхаарал тавих ёстой.

Ард түмнийг соён гэгээрүүлж, хүнийг хүмүүжүүлдэг салбар учраас бид соёлын бодлогыг онцгой анхаарах хэрэгтэй юм. Төр өөрийнхөө хайр халамжийг чиглүүлж байх ёстой салбар билээ.

Тийм учраас Чингис хаан үндэсний музей, байгалийн түүхийн музей, төв номын сан, үндэсний урлагийн их театр гэх мэт томоохон төслүүдийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хичээлээ. Цар тахлын он жилүүд манай улсын их бүтээн байгуулалтын ажлыг зогсоосон. 

Монголд ирж байгаа бүх гаднын жуулчид Чингис хааны музейг үздэг болсон. Энд зөвхөн музей биш соён гэгээрэл, шинжлэх ухааны төв болж хувирсан. Үүнийг дагаад Чингис хаан судлал хөгжиж байна. 

Үүн шиг олон саад бэрхшээлийг даван туулсан ч Байгалийн түүхийн музейн шинэ барилгын ажлаа эхлүүлэхэд бэлэн болсонд чин сэтгэлээсээ талархаж байна. Аялал жуулчлалаа хөгжүүлье гэвэл гаднынханд үзэж харах юм их байлгах ёстой. Өнөөдөр Монголд ирээд үзэх юм бага байна. 

Зөвхөн музейгээс гадна үр хүүхдүүдтэйгээ ирж салхилдаг, амралт зугаалгын төв болоосой гэж хүсэж буй. 

Мөн энэ музей иргэдэд үйлчлэх цогцолбор төдийгүй олон улсын байгалийн шинжлэх ухааны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах судалгааны эх сурвалж болох ёстой. Шинжлэх ухааны төв болгохыг зорьж байна.

Тиймээс уг музейг цаашид Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музей болгон бүтэц зохион байгуулалт, үзмэр, сан хөрөнгийг нь бэхжүүлж, үйл ажиллагааных нь цар хүрээг өргөжүүлэх нь зүйтэй гэж үздэг. 

Музейн бүтээн байгуулалтын ажлыг товлосон хугацаанд нь дуусгаж, ашиглалтад оруулах чиглэлийг Засгийн газар, нийслэлийн удирдлагын зүгээс онцгой анхаарч, тулгамдсан асуудал бүрийг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгож байна.

Үүнд хяналт тавихаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт орон тоо гаргахаар төлөвлөсөн. Музейн бүтээн байгуулалтын ажилд оролцож буй бүх хүнд ажлын өндөр амжилт хүсье" гэв. 

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [66.181.160.66] 2024/9/7
Жаахан удаан биш үү. Хятад манайд барих батерейт ца станцаа өчигдөр эхлээд 11-30 гэхэд хүлээлгэн өгнөө гэж байна. Төсвийн хөрөнгөөр хийгдсэн бүхэн удаа тусмаа шуналтангуудад өндөр ашиг өгдөг бус уу.
0 | 0 Хариулах
И [103.168.34.177] 2024/9/5
Наад гүйцэтгэгч чинь төсвөө, тендер авахаа тохирсон байсан гэж харагдаж байгаа. Дуусгахгүй, үнийн тохируулга нэхсэн, юу л болох болдоо...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/9/5
АЙМШГИЙН ТЭНЭГ ЗАГВАРТАЙ, МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДААС ИЧИЖ БАЙНА
3 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/9/5
ТЭР ТӨВ НОМЫН САНГИЙН БАРИЛГА ГЭЭД ГУТАЛ ШИГ ЮМ БАС ЮУ ВЭ ХАРАХААР БӨӨЛЖМӨӨР САНАГДДАГ
2 | 1 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/9/5
энэ сөрөг сэтгэгдэл бичсэн нөхдүүд 2027 онд нээгдэнгүүт нь машиндаа жихцэлдэж аваад очиж үзнэ дээ та нар хаха тэгээд ямар сайхан музей болоо вэ гээд алмайрах биз гадаад дотоод явж үзээчдээ та нар нээрээ
1 | 2 Хариулах
Зочин [66.181.160.68] 2024/9/5
Хөшөө, музей барьж байхын оронд орчин үеийн тоноглол бүхий ганц эмнэлэг байгуул л даа, та нар?!! Улсын болон хувийн эмнэлгүүдийн чинь эмчилгээ, үйлчилгээ гэж авах юм алга!! Ялангуяа 1-р эмнэлэг гэж бөөн хүнд суртал, чирэгдэл, оочер, эмх замбараагүй хаос!!!
3 | 8 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/9/5
битгий эргүүт зөвхөн эрүүл мэнд гээд бусдыг нь хаях ёстой юмуу энэ улс чинь түүхтэй, боловсролтой, соён гэгээрсэн ард түмэнтэй байх ёстой биздээ тархиа жоол цэнэглэ мэдүү чи
7 | 2 Хариулах
Зочин [202.126.91.223] 2024/9/5
Цахилгаан дулааны асуудлаа шийдэж чадахгүй байж музей,соёлын төв,ахмадын ордон гэж гуцахаа больж үз Сэгсэлзүүр ээ.
3 | 3 Хариулах
Танхай банди [202.126.89.245] 2024/9/5
Маргааш буюу 09 сарын 06-нд Г.Пүрэвбат минь сэрүүн тунгалаг байсан бол 59 нас хүрэх байлаа... Чингис хааны шүтээн хөрөг бол түүний хамгийн оргил бүтээлүүдийн нэг. 2000-аад оны эхээр Төрийн ордныг булш бунхнаас чөлөөлөх ажлыг гардан хийсэн билээ. Бурханч лам Г.Пүрэвбатгүй ч юм үгүй болсон үе. Тэр үед урд Х.Чойбалсангийн бунхан, баруун талд нь Шетинкин ч бил үү нэг оросын шарил, хойно нь Бумцэнд гуайн шарил… зүүн талд нь бас хэний ч билээ шарил байдаг байлаа. Зориглоод зөөчих хүн Г.Пүрэвбатаас өөр хүн байсангүй. За ингээд Чингис хааны шүтээнчилсэн хөрөг бүтээх ажил ундарлаа даа. Эх загвараа гаргахын тулд Гандан хийдийн бурханы сан, өндөр настай лам хуврагуудын гар дээр байгаа Чингис хааны шүтээн хөргүүд, ОХУ-ын Петрбург, Казань, Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, Бээжин, Шанхай болоод Тайванийн Үндэсний музейн эш хөрөг… нөр их хөдөлмөр болж билээ. Чингис хааныг морьтой бүтээх үү? Зогсоох уу? Суулгах уу? Халуун гал тогоонд орой бүр л ширүүн маргаан өрнөнө. Энэ дунд Мэргэн гэгээний хийдийн -
2 | 0 Хариулах
Танхай банди [202.126.89.245] 2024/9/5
- Монгол уншлагат Галлуу гэж нэг настан “Манай Мэргэн гэгээний хийдэд Жанжаа богдын бүтээлгэсэн суугаа хатантай Чингис хаан бий” хэмээн Чингис хааны Эзэн сан уншиж өгч, улмаар тухайн эх загварыг шинэчлэн, хар цагаан 2 сүлдтэй бүтээсэн билээ. Хожмоо Хишигтэн хошуунд болон Өвөр Монголын олон сүм хийдэд Г.Пүрэвбатын зургийг эх болгон барималаар бүтээсэн, зээгт наамлаар бүтээсэн, зурсан сийлсэн хувилбарууд маш гарсан бөгөөд одоо ч бүтээгдсээр л байна. “Монгол уран бүтээлч хүн амьдраад дуусах, яваад өнгөрөхдөө Чингис хааны тухай заавал нэг шилдэг сайн өв үлдээдэг” гэж ярьдаг шиг Г.Пүрэвбат бол өөрийн гэсэн Чингис хааны шүтээн хөрөг бүтээсэн билээ. Аглаг бүтээлийн хийдэд нь өөрийнх нь загвараар Чингис хааны тахилгын сүм барих тухай яриа хөөрөө амьд сэрүүнд нь явж байсан ч эхлүүлж чадаагүй билээ. Найзынхаа дурсгалд зориулан бүтээх өдөр тун удахгүй ирнэ. Маргааш Аглаг бүтээлийн хийдэд төрсөн өдөрт нь зориулж, Дүйнхорын ном хурна.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.19.4] 2024/9/5
ривергарден хотхоноос шууд наадруугаа ахиад гүүр барихгүй бол бүткүээ Ийм том хот бжээж ийм том гол дээрээ 6хан гүүртэй бна гэдэг үл бүтэх зүйл Үүнээс гадна мишээл экспо хавиар бас уулын замруу гүүр шаахгүй бол бүткүээ
2 | 0 Хариулах
Иргэн [192.82.64.236] 2024/9/5
Одоо эртхэн Их Монгол Улсын гудамжны, Их тэнгэрийн амнаас Имартын уулзвар хүртэлх, ачааллаа дийлэхгүй таг түгжирдэг замаа өргөтгөхгүй бол энэ музей рүү хотын төвөөс очиж, буцна гэдэг үлгэр болно шүү.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.245] 2024/9/5
одоо “Бид орон нутгаас тэр бүр Улаанбаатар хотыг зорин ирдэггүй. Харин нэг ирэхдээ бүхий л ажлаа амжуулаад гарахыг зорьдог. Ихэвчлэн эмчилгээ хийлгэх, хүүхэд багачуудаа эргэх зэрэг ар гэрийн болон хувийн ажлаар нийслэлд ирдэг. Тэгэхээр бидэнд ажлаа амжуулахад багадаа 3 хоног цаашлаад ажил амжих эсэхээс хамаарч хэдэн өдрөөр нийслэлд байх шаардлага үүсдэг. Гэтэл 48 цагаас хэтэрвэл хоногт 5000 төгрөгийн нэхэмжлэл үүсгэнэ гэдэг хэт өндөр дүн гэж бодож байна. Ардын амьдрал хүнд байгаа шүү дээ. 48 цагт ажлаа амжуулаад хотоос гар гэж бидэнд тулгаж байна. Бид чинь Монгол Улсын иргэн. Гэтэл эх орондоо автомашинтайгаа зорчихдоо ялгаварлуулж, төлбөр төлж явах болоод байна”
4 | 1 Хариулах
Хотын иргэн [66.181.181.172] 2024/9/5
Харин тийм. Ядаж 7 хоног болгодог байгаа даа
1 | 0 Хариулах
Зочин [85.70.46.107] 2024/9/5
энэ маш буруу шийдвэр. иргэдээ ингэж ялгаварлаж болохгүй. хагалан бутаргах, бие биеийг үзэн ядуулахад хүргэнэ. Хөдөө очсон хотын хүмүүсийг гоочлоод эхэлбэл нийтээрээ хохирно
1 | 0 Хариулах