Уншиж байна ...

Түр оршин сууж байгаад шилжсэн, нас барсан иргэний түлш худалдаж авах “Сайн” картыг хүчингүй болгожээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд нийт 400 гаруй цэгт түлш борлуулж буй.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр түлш борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн. 400 орчим цэг ажиллаж байгаагаас 370 нь түлшний нөөцтэй хонож байгаа аж.

Айл өрхүүдэд долоо хоногт долоон шуудай түлш худалдаж байгаа бөгөөд арванхоёрдугаар сараас эхлэн хагас коксон түлшинд бүрэн шилжинэ.

Нийт гал түлж байгаа 172 мянган өрх бий. Түр оршин сууж байгаад шилжсэн, нас барсан иргэний “Сайн” картыг хүчингүй болгожээ.

Түр оршин суугчид “Тавантолгой түлш” компанитай холбогдож картаа авах юм байна.