Уншиж байна ...

3 удаагийн санал хураалтаар дэмжлэг авч чадаагүй Л.Оюун-Эрдэнийн санаачилсан хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх боломжгүй гэж үзэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 11 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы хуралдаанаар Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүний санаачилсан Ухаа худаг болон оффтейк гэрээнүүдийг хянан шалгах түр хороо байгуулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Өнгөрөгч Баасан гарагт уг асуудлыг хэлэлцсэн ч гишүүдийн олонхын санал авч чадаагүй. Энэ үеэр Д.Пүрэвдаваа гишүүн завсарлага авах санал гаргасан юм. 

Өнөөдөр уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх үеэр хуралдаан даргалагч Б.Пүрэвдорж гишүүн өмнөх хуралдаанаас завсарлага авсан нь дэгийн тухай хуультай зөрчилдөж байгаа тул тухайн өдрийн санал хураалтын дүнгээр буюу олонх дэмжээгүй хэмээн тооцлоо.