Монголын уран зургийн галерей болон МУБИС-ийн Дүрслэх Урлаг Технологийн Сургууль хамтран Монгол Улсын Ардын зураач, Төрийн Шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Гэлэгийн Одон зураачийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон “АЖЛЫН ДАРАА” хүндэтгэлийн үзэсгэлэн Монголын Уран Зургийн галерейд гарч байна.
Үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй уран зураг, зураасан зургийн шилдэг бүтээлүүд болон зураачийн гэр бүлийн хувийн цуглуулгаас нийт 70 орчим бүтээл дэлгэгджээ.
Үзэсгэлэн 11-р сарын 10-ныг дуустал үргэлжлэх аж.
Хосгүй үнэт бүтээлийн сан хөмрөгт хадгалагдаж буй түүний "АЖЛЫН ДАРАА" зургийг тайлбартайгаар нарийвчлан харах бол дараах линк дээр дарна уу. ХОСГҮЙ ҮНЭТ БҮТЭЭЛ ЦУВРАЛ 2- "АЖЛЫН ДАРАА"
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!