Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан жолооч нар өвлийн дугуйгаа тавьж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалдаг.
Өвлийн дугуй нь цас мөстэй замд барьцалдах чадвар сайтай. Бусад төрлийн дугуйтай харьцуулахад халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг. Өвлийн дугуйн арзгар хээ, ховил нь цастай замд туулах чадварыг сайжруулдаг. Иймд хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай бөгөөд хөлдөх, халтирах эрсдэлтэй. Ингэснээр зам тээврийн осол ихээр гарах нөхцөл бий болдог.
Харин явган зорчигч зам хөндлөн гарахдаа гарцаар гарч, анхааралтай зорчино уу.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!