Улаанбаатараас Дархан, Сэлэнгэ чиглэлийн А0401 автозам буюу Нийслэлийн СХД-н 32-р хороо 52-ын давааны доош урууддаг хэсэгт халтиргаа гулгаа үүссэн байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тус орчимд үүссэн нөхцөлөөс үүдэж тээврийн хэрэгслүүдийн бөөгнөрөл үүсээд байгаа ба том оврын автомашинууд хоёр эгнээг тэр чигт нь хааж зогссон байгаа юм байна. Иймд боломжит хурдаар нь зохицуулж ажиллаж байгаа аж.
Мөн Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Орхон, Архангай, Говь-Алтай, Дархан-Уулын чиглэлийн авто замуудад цасан бүрхүүл тогтоод байгаа юм. Эдгээрээс Хустайн даваан дээр мөргөлдөж шүргэлцсэн дуудлага их ирж байгаа бөгөөд том оврын тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!