Нийт нутгаар цас орж буйтай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас хөдөө орон нутгийн замын нөхцөл байдлын талаар дараах мэдээг хүргэлээ.
Дархан-Уул аймагт 13-ны өдрийн 20:00 цагаас хойш орсон нойтон цас одоог хүртэл үргэлжлэн орж буйтай холбоотойгоор аймгийн төв болон олон улсын чанартай авто замуудад халтиргаа гулгаа үүссэн талаар тус аймгийн замын цагдаагийн хэсгээс сэрэмжлүүллээ.
Мөн Хустайн даваан дээр мөргөлдөж шүргэлцсэн дуудлага их ирж байгаа бөгөөд том оврын тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаа аж.
Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Орхон, Архангай, Говь-Алтай, Дархан-Уулын замын нөхцөл байдлын зураг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!