Уншиж байна ...

Герман улсын Баварийн Ханхүү Карл гэргий Гүнж Зугейн хамт Монгол улсад анх удаа айлчлан ирлээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 10
ikon.mn
Зураг зураг

Герман улсын Баварийн ханхүү Карл гэргийн хамт Монгол улсад энэ сарын 7-нд айлчлан ирсэн билээ. 

Ханхүү Карл нь 845 жилийн түүхтэй Баварийн хааны удмын үе залгамжлагч бөгөөд өмнөх хаадын эхлүүлсэн уламжлалт үйл хэрэг, бизнесийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Үүний нэг хэсэг болох хааны гэр бүлийн нэрийн алдартай шар айраг болох "Калтенберг" брэндийг дэлхий дахинд таниулж, экспортын хүрээг өргөтгөх явдал юм.

"Калтенберг" нь 800 жилийн түүхтэй, амт чанар, уламжлал, нэр хүндийг хослуулсан шар айргийн брэнд бөгөөд өнөөдөр дэлхийн олон улсад “Хааны чанарын бэлгэ тэмдэг” “ROYAL BAVARIAN BEER” хэмээн үнэлэгддэг билээ.

Баварийн залуу ханхүү Монголд айлчилж буй энэ цаг дор “АПУ” ХК хааны удмын олон зууны турш хөгжүүлсэн "Калтенберг" брэндийн өргө төрхийг шинэчилж буй нь мөн энэ айлчлалын онцлох үйл явдал болж байна.

100 жилийн түүхтэй үндэсний үйлдвэрлэгч “АПУ” ХК нь 2013 онд Монголд болон Ази тивд анх удаа Германы "Калтенберг" улаан буудайн шар айргийг үйлдвэрлэн, хэрэглэгчдэдээ хүргэсэн билээ. Ингэснээр Монголын шар айргийн зах зээлд анхны улаан буудайн (Wheat) төрлийн шар айргийг нэвтрүүлсэн түүхэн үйл явдал тохиосон юм.

Ханхүү нь Монгол дахь "Калтенберг" брэндийн шинэ өнгө төрхийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцож, Монголын хэрэглэгчидтэй биечлэн уулзах юм.

Шар айргийн жор, орц, амт хэвээр хадгалагдаж байна. Харин гаднах савлагааны өнгө загварыг шинэчилжээ. Өөрөөр хэлбэл Герман улсад үйлдвэрлэдэг оригнал "Калтенберг"-ийн өнгө төрх, загвартай нэгэн ижил болгосныг уншигч Та бүхэнд дуулгая. 

Ийнхүү "Калтенберг шар айргийн савлагааг илүү сайжруулан, өнгө төрх, дизайныг шинэчилж зах зээлд нэвтрүүлсэн байна. 



"Дэлхийн өндөр стандартад нийцсэн шар айргийг Монголын хэрэглэгч нартаа хүргэж байна"

зураг
 

Энэ талаар "АПУ" ХК-ийн Борлуулалт, маркетинг эрхэлсэн захирал Б.Цацрал хэлэхдээ "Германы Баварийн хааны үе залгамжлагч залуу хунтайж Карл, гэргий Зугейн хамт Монгол улсад анх удаа айлчлан ирж буйд талархаж байна.

"АПУ" ХК-ийн хувьд 800 гаруй жилийн түүхтэй Германы Баварийн "Калтенберг" шар айргийг эх орондоо үйлдвэрлээд 10 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. 

1516 онд Баварийн хаан IV Вильгелм "Цэвэр тунгалгийн хууль" буюу шар айраг үйлдвэрлэлд зөвхөн цэвэр ус, соёолж, зөрөг цэцэг, хөрөнгө ашиглахыг заасан хуулийг батлан мөрдүүлсэн байдаг. 

Манай хамт олон дээр дурдсан хуулийн дагуу цэвэр ус, соёолж, зөрөг цэцэг, хөрөнгө ашиглах технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, Монголынхоо хэрэглэгчдэд хүргэдэг билээ. 

Герман технологи, арга туршлага, тоног төхөөрөмжөөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсээр байна.

"Калтенберг" брэндийн шар айраг үйлдвэрлэгч "Konig Ludwig International" компанийн өндөр зэрэглэл, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглэгчдээ хангадаг. 

2022 онд "Kaltenberg light" брэндийг зах зээлд нэвтрүүлж байсан. Энэ удаад буюу 2025 онд Kaltenberg Hefe Weissbier буюу улаанбуудайн шүүлтүүргүй шар айргандаа шинэ өнгө төрх нэмж, дотоодын хэрэглэгч нартаа танилцуулж байна.  

Дэлхийн өндөр стандартад нийцсэн шар айргийг Монголын хэрэглэгч нартаа хүргэж буй нь "АПУ" ХК-ийн хамт олны амжилтын нэг хэсэг" хэмээн хэллээ. 

"Монголын хэрэглэгчдэд жинхэнэ Калтенберг вайс шар айргийг хүргэж байгаа нь бидний бахархал юм"

зураг
 

Хэвлэлийн хурлын үеэр Герман улсын Баварийн Ханхүү Карлын танилцуулсан мэдээллийг хүргэе. 



Ханхүү Карл: Би өнөөдөр Монгол улсад өөрийн эцэг болох Баварийн Принц Лойтболдын нэрийн өмнөөс ирээд байна. Тэр бол "Калтенберг" шар айрагны үйлдвэрийн эзэн юм.

Бид 2014 оноос хойш АПУ компанитай урт хугацааны, маш амжилттай хамтын ажиллагаатай байсан. 10 жилийн өмнө миний эцэг гэр бүлийн хамт Монголын зах зээлд цоо шинэ бүтээгдэхүүн болох Weissbier шар айргийг нэвтрүүлэх зоригтой шийдвэр гаргасан.

Тухайн үед Монголын зах зээлд зөвхөн лагер төрлийн уламжлалт шар айраг байсан тул энэ бол тодорхой хэмжээний эрсдэлтэй, маш зоригтой алхам байлаа. Учир нь тэр үед вайс шар айраг гэж юу болохыг хэн ч мэдэхгүй байсан юм. Хамтын ажиллагаагаа ирээдүйд олон олон жил үргэлжлүүлнэ гэж чин сэтгэлээсээ найдаж байна.

Ханхүү Карл: Саяхан бид гэрээгээ дахин таван жилийн хугацаатайгаар шинэчилсэн бөгөөд Монгол улсын бахархал болохуйц бүтээгдэхүүн бүтээж, хамтдаа өсөж хөгжинө гэдэгт итгэж байна.

Надад болон миний гэр бүлд, Баварийн соёлын нэгэн чухал хэсэг болох шар айраг, тэр дундаа вайс шар айргийг энэ үзэсгэлэнт оронд хүргэх нь асар их нэр төрийн хэрэг юм.

Бид "АПУ" компанийн хамтаар 1516 онд миний өвөг дээдэс Вильгельм де Воссын тогтоосон Баварийн шар айрагны Цэвэр тунгалгийн хуулийн дагуу “Калтенберг вайс шар айраг”-ийг үйлдвэрлэх боломжтой болсон. Энэхүү хууль нь шар айрагны чанарыг хамгаалж, зөвхөн байгалийн цэвэр түүхий эдийг ашиглахыг шаарддаг байв. Өнөөдөр би итгэлтэйгээр хэлж чадна.

Ханхүү Карл: Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд гэр бүлийнхээ уламжлалт жор, үнэт зүйлсийн дагуу үйлдвэрлэл явуулж, Монголын хэрэглэгчдэд жинхэнэ "Калтенберг вайс" шар айргийг хүргэж байгаа нь бидний бахархал юм. 

Ханхүү Карл: Миний аав Монголд маш олон удаа ирж байсан ба ирэх буцах болгондоо аав Монгол улсад өнгөрүүлсэн туршлагаа хуваалцдаг байсан нь Монголд ирэх хамгийн том сэдэл болсон билээ.

Би ирээд хэдхэн хоносон ч Монголын түүхэн өв соёл уламжлалын талаар маш олон зүйлийг үзсэн. Надад хамгийн их таалагдан зүйл нь монгол уртын дуу болон ардын дуу, мөн монгол ардыг бүжиг байлаа. 

Мөн монголчууд маш тусархаг хүмүүс гэдгийг хэлэх нь зүйтэй байх.  

"Германд болон Монголд үйлдвэрлэгдэж байгаа Калтенберг брэнд яг ижил амт чанарын баталгааг хангадаг"

"Konig Ludwig International" компанийн Стратеги маркетинг хариуцсан захирал Н.Баете Хаймерл хэлэхдээ "2013 оноос эхлэн 10-аад жил "Калтенберг" брэнд Монгол улсын "АПУ" компанитай хамтран ажиллаж байна.

Бид энэ хугацаанд төсөөлөөгүй амжилттай хамтралыг хоёр тал маань хийж чадсан. Учир нь 800 орчим жилийн түүхтэй Германы алдарт "Калтенберг" шар айргийг үйлдвэрлэхэд өндөр шалгуурууд тавигддаг.

"Калтенберг" шар айргийн үйлдвэрийн брюмастерууд улиралд тутамд нэг удаа буюу жилд дөрвөн удаа ирж "Калтенберг" шар айргийн чанарыг шалгаж, зөвлөмж өгдөг юм. Иймд Германд болон Монголд үйлдвэрлэгдэж байгаа "Калтенберг" брэнд яг ижил амт чанарын баталгааг хангадаг гэсэн үг юм" хэмээв. 

Ийнхүү Монголын зах зээлд чанарын баталгаатай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн өнгө төрхөө шинэчлэн борлуулагдаж байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.