Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Калтенберг" шар айргийг онцгой эрхтэйгээр үйлдвэрлэх лицензийн хугацааг 5 жилээр сунгаж, шинэ нэр төрөл болох "Kaltenberg light"-ийг зах зээлд нэвтрүүллээ

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АПУ ХК болон "Калтенберг" брэндийн шар айраг үйлдвэрлэгч Кониг Людвиг интернэйшнл компани хамтын ажиллагаагаа дахин таван жилээр сунгаж, Санамж бичигт гарын үсэг зурцгаалаа.

Ингэснээр уг шар айргийг тусгай зөвшөөрлийн дагуу дотооддоо үйлдвэрлэхээс гадна экспортыг нэмэгдүүлж, стандартыг улам сайжруулахтай холбоотой олон талт арга хэмжээг талууд хамтран хэрэгжүүлэхээр болж байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг "2012 оны гуравдугаар сард Герман улсад ажлын томилолтоор явах үедээ Кониг Людвиг Интернэйшнл компанийн төлөөлөлтэй танилцаж байсан нь өнөөдрийн энэхүү хамтын ажиллагааны эхлэл болж байв. Бид улсдаа анх удаа франчайз эрхээр Баварийн цэвэр түүхий эдийн "Калтенберг" хэмээх 800 гаруй жилийн түүхтэй шар айргийг Монголын хэрэглэгчдэд танилцуулж, үйлдвэрлэж өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна" хэмээлээ.

Мөн Принц Луйтпольд "Олон мянган километр зам туулж, бүтээгдэхүүнийг импортлох биш, мэдлэгийг нь АПУ ХК импортолсон. Ийнхүү улаанбуудайн шар айргийг эх орондоо үйлдвэрлэснээр импортын явцад үүсэх нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, байгаль дэлхийдээ ээлтэй үр дүн үзүүлж байна" хэмээн онцоллоо.

"Монгол дахь хамтын ажиллагаагаа бид урт хугацаагаар харж, амжилтаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Кониг Людвиг интернэйшнл компанийн ерөнхийлөгч, Баварийн хунтайж Принц Луйтпольд фон Байерн "Хамтын ажиллагаа маань тун гайхалтай, амжилттай үргэлжилж байгаад баяртай байна. Өөрсдийн зах зээлд өөр нэгний бүтээсэн шинэ брэндийг нэвтрүүлэх нь тийм ч амар ажил биш. Харин АПУ ХК-ийн хамт олон "Калтенберг" шар айргийг хэрэглэгчдэдээ танилцуулж, өөрсдөө үйлдвэрлэж байгаа нь том амжилт юм. 

Монголд маш олон төрлийн улаанбуудайн шар айраг импортоор орж ирсэн байна. Гэхдээ үүнийг үндэслэгч, суурийг нь тавьсан эхлэл нь "Калтенберг" брэнд гэж ам бардам хэлнэ. "Калтенберг" бол урт хугацааны туршид бүтээгдсэн брэнд. Цаашид ч олон жилийн турш оршин тогтнох учиртай. Иймд Монгол дахь хамтын ажиллагаагаа бид 20, 30 жил гээд урт хугацаагаар харж, амжилтаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Мөн түүний хэлснээр тус компаниас тусгай зөвшөөрлийн дагуу бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэх газруудад технологийн нарийн шаардлагууд тавьдаг бөгөөд тогтмол шалгадаг байна. Зарим үед жилд 4-5 удаа ч шалгах тохиолдол бий бөгөөд АПУ ХК шалгалтуудад тун сайн үр дүн үзүүлдгийг онцлон дурдав. 

Ц.Эрдэнэбилэг: "Калтенберг" брэндийг ОХУ, БНСУ зэрэг улсад бүтээгдэхүүнээ борлуулахаар бэлдэж байна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг "Бид 10 жилийн хугацаанд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, чанарын түвшингээ олон улсын хэмжээнд хүргэх, экспортод бүтээгдэхүүнээ гаргах зэрэг олон талт арга хэмжээгээ хэрэгжүүллээ. Өнгөрсөн 10 жилийн ололтоо амжилтаа дүгнэхийн сацуу ирэх 10 жилийн төлөвлөгөөгөө ч гаргалаа. Энэ хугацаа нь экспортын хувьд томоохон амжилттай он цаг болно гэж бодож байна. "Калтенберг" брэндийг зөвхөн Монгол Улсын зах зээлд төдийгүй ОХУ, БНСУ зэрэг улсад бүтээгдэхүүнээ борлуулахаар бэлдэж байна. 

Мөн Ерөнхийлөгчийн санаачилгаар согтууруулах ундаанд хяналт тавих хууль батлагдан гарсны дагуу зөөлөн, хариуцлагатай хэрэглээг бий болгох тал дээр дорвитой өөрчлөлтүүдийг хийнэ. Ирж буй жилүүдэд бүтээгдэхүүнүүдийнхээ алкохолийн хэмжээг багасгахад хичээнгүйлэн ажиллана. Энэ хүрээнд өнөөдөр бид "Калтенберг" брэндийн шинэ бүтээгдэхүүн болох "Kaltenberg Light" буюу алкохолийн хэмжээ 3.8%-тай шар айргийг Монголын зах зээлд танилцуулж байна" гэсэн юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.