Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Хилийн цэргийн ангиудад дүрмийн бус харилцаатай холбоотой зөрчил дутагдал одоогоор гараагүй"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Долоон аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал ба зарим байгууллагад хийсэн хяналт шалгалтын талаар Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр мэдээлэл хүргэлээ. 



ХЭҮК-ын Орон нутаг хариуцсан хэлтсийн дарга Д.Ёндонжамц "Бид хяналт шалгалтын хүрээнд Шүүхийн шийдвэрийн цагдан хорих байрны орчин нөхцөлтэй танилцсан.

Мөн орон нутаг дахь хилийн цэргийн анги байгууллагуудад хяналт шалгалт хийлээ. Өмнө нь гардаг байсан шиг дүрмийн бус харилцаатай холбоотой ямар нэгэн зөрчил дутагдал одоогоор гараагүй байна.

Харин тухайн цэргийн анги байгууллагуудад байгаа энгийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрх, нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай. 

Мөн цэргийн анги байгууламжийн барилга байгууламж хуучирч муудсан. Үүнд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна. 

Хилийн заставт амьдарч буй хилчдийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд анхаарал хандуулах хэрэгтэй. 

Сумын төвүүдэд хүүхэд хамгааллын бодлого дутагдалтай, анхаарах асуудлын нэг болсон" хэмээн хэлэв.