Аравдугаар сарын 3-наас ихэнх нутгаар сэрүүсэж, 7-нд хур тунадас орно
2025 оны есдүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 08-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Аравдугаар сарын 02-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 03-нд нутгийн хойд хэсгээр, 07-нд ихэнх нутгаар хур тунадас орж, 03-наас ихэнх нутгаар сэрүүсэж, салхитай байх төлөвтэй байна.
Хур тунадас:
- Есдүгээр сарын 29-нд Хангайн уулархаг нутгаар,
- Есдүгээр сарын 30-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
- Аравдугаар сарын 1-нд Монгол-Алтай уулархаг нутгаар,
- Аравдугаар сарын 2-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- Аравдугаар сарын 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- Аравдугаар сарын 4, 5-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- Аравдугаар сарын 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
- Аравдугаар сарын 7-нд нутгийн төв хэсгээр,
- Аравдугаар сарын 8-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.
Салхи:
- Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 30-нд тал, хээрийн нутгаар,
- Аравдугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр,
- Аравдугаар 02,07-нд ихэнх нутгаар,
- Аравдугаар 06-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар,
- Аравдугаар 08-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
Есдүгээр сарын 30 болон Аравдугаар сарын 01-нд нутгийн өмнөд хэсгээр,
Аравдугаар 02-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр дулаан байх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүсэж
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус, бусад нутгаар шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +4...+9 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Аравдугаар сарын 02-03-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 30 болон 10 дугаар сарын 02-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, 03-наас сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1....-6 градус хүйтэн, бусад хэсгээр -2...+3 градус, өдөртөө +4....+9 градус дулаан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
