Энэ сар дуустал ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна
Энэ сар дуустал ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2025 оны 09-р сарын 27-ноос 10-р сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- Есдүгээр сарын 27, 29-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
- Есдүгээр сарын 28-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар
- Есдүгээр сарын 30-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
