Дэлхийд алдартай "Netflix" компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох "Physical 100" шоуны дараагийн анги "Physical Asia" нэвтрүүлэгт Монголын баг оролцож байгаа билээ.
Монголоос гадна Ази тивийг төлөөлж Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Монгол, Япон, Индонез болон Турк Улсаас баг оролцож байгааг мэдэгдсэн.
Саяхан тус нэвтрүүлгийг зохион байгуулагчид оролцогчдын нэрийг зарласан юм.
Монголын багт
Тэгвэл бусад багт олимп, дэлхийд амжилт гаргаж явсан олон алдартан бий. Тэдгээрээс танилцуулъя.
Тус нэвтрүүлгийг санаачлагч БНСУ-ын багт өвлийн олимпын аварга, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий мөнгө, хүрэл медальт Ю Сүн Бин бий. Тэрбээр нутагтаа зохион байгуулагдсан Пёнчаны цагаан олимпод скелетоны төрлөөр аваргалж байв.
Төмөр хүн хочтой гуулин эр өдгөө 31 настай. Тамирчны замналдаа албан ёсоор цэг тавиагүй ч сүүлийн үед урлагийн салбарт хүч үзэх болжээ.
Netflix-ийн Physical 100 шоуд 2023 онд оролцсон бол 2026 оны дундуур олны хүртээл болох "The House of Ghosts" кинонд дүр бүтээж байна.
Японы багт хамгийн олон олимп, дэлхийн медальтнууд багтжээ. Тодруулбал усанд сэлэлтийн тамирчин Кацүми Накамүра Ханжоуд болсон 2018 оны ДАШТ-ээс 4х100 метрийн буухиа уралдаанд хүрэл медаль хүртэж байв.
Түүнээс гадна монголчуудын сайн танил жүдоч Соичи Хашимото бий. Өнгөрсөн жилийн олимпоос хүрэл медаль хүртсэн С.Хашимото ДАШТ-ээс алт, хошой мөнгө, хүрэл медаль хүртсэн юм.
Мөн чөлөөт бөхийн төрлөөр олимпын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг хүрэлтэй Нонока Озаки нэвтрүүлэгт хүч сорино.
Токиогийн олимпоос хүрэл, ДАШТ-ээс нэг алт, хошой хүрэл медаль хүртсэн каратэгийн мастер Али Софуоглу улсаа төлөөлөн телевизийн шоуд оролцох бол эмэгтэйчүүдээс чөлөөт бөхийн төрлөөр олимпын хүрэл, ДАШТ-ээс хоёр алт, нэг мөнгөн медаль зүүсэн Ясемин Адар хүч сорих юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!