Угаарын хийн хордлого, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга дараах мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр "Энэ оны хоёрдугаар сарын 12-ний өдөр Нийслэлийн Иргэдийн Хурлын тогтоолоор хэрэглэгчийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" ОНӨААТҮГ байгуулагдсан.
Улаанбаатар хотын долоон дүүргийн 176,000 өрхийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллаж байна.
Энэ хүрээнд:
Манайх 575 ажилтантай. Үүнээс засвар үйлчилгээнд 18, гэрээт 500 ажилтан, хөдөлмөр хамгаалал болон захиргааны бүтэцтэй нийлээд 575 хүн хүч бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа.
500 ажилтан маань 176,000 өрх айлаар явж, сурталчлан таниулах болон урьдчилан сэргийлэх, яндан пийшингийн битүүмжийг шалгаж, сайжруул гэдэг шаардлага тавихаас гадна холбогдох зөвлөмжийг өгч ажиллаж байгаа" гэлээ.
Мөн "Монгол Улс MNS:5216 гэсэн яндан, пийшин, зуухны стандарттай.
Энэ стандартыг мөрдөхгүй хуучны уламжлалт зуухаа хэрэглээд байгаа асуудал бий.
Нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн мэдээллээр он гарсаар 22 хүн угаартсан, эндэгдэл байхгүй гэжээ.
Удахгүй үлдсэн 31,000 төхөөрөмж ирэхээр суулгана. Мөн оноос өмнө төсвийн тодотголоор 45,000 төхөөрөмж суулгасан тохиолдолд дээр дурдсан 176,000 айлаа угаарын хийн шинэ төхөөрөмжөөр бүрэн хянах боломжтой" гэдгийг ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!