Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Баянхонгор аймгийн иргэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай биечлэн уулзах хүсэлтэй байна"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 9 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт “Гацуурт” ХХК-ийн удирдлагууд хууль зөрчиж байгаа талаар талаар малчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл өгөв.

Улсын Их Хурал (УИХ)-ын чуулган эхэлсэнтэй холбоотойгоор Баянхонгор аймгийн иргэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлэв. 


Иргэд "Ашигт малтмалын газар "Гацуурт" компанид тусгай зөвшөөрөл олгохдоо ямар ч судалгаагүй, шинжлэх ухааны үндэслэлгүй, нутгийн иргэдээс санал авсан эсэх нь эргэлзээтэй, хуульд нийцэхгүй байна гэдэг асуудлаар хэвлэлд хандаж байна.

Өмнө нь иргэд нэг бус удаа хэвлэлд хандсан ч өнөөдрийг хүртэл уг асуудлаар бидэнтэй холбогдож, ямар нэгэн шийдлийн талаар яригдаагүй.

Иргэдийн зүгээс хүрэл зэвсгийн үеийн соёлын өвийн дурсгалт газар тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг удаа дараа мэдэгдсэн. Тодруулбал соёлын өвийн дурсгал байгаа эсэх судалгааг хийхгүйгээр тусгай зөвшөөрөл олговол хүчингүй болгох үндэс болно гэж тодорхой заасан байдаг.

Мөн булаг шандаар зогсохгүй рашаан ус байдаг газар тусгай зөвшөөрөл өгсөн. Олон зуун жилийн өмнөөс өвөг дээдсээс уламжлагдан ирсэн дотрын рашаан бий. Энэ нь бас хуулийг ноцтой зөрчсөнд орно.

Манай Улс 1970-аад оны эхээр соёлын өвийг хамгаалах үүргийг хүлээж, олон улсын өмнө гарын үсэг зурсан. Бидний яриад байгаа энэ соёлын өв бол Монгол Улс төдийгүй Дэлхийн соёлын өв юм.

Энэ нутаг усанд төрж өссөн олон хүн байдаг. Ерөнхий сайд Г.Занданшатарын аав нь адуу маллаж, ээж нь аргал түүж явсан нутаг. Ерөнхий сайд маань дээр үед Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн гэж ярьдаг. Аав нь сумандаа адуу маллаж яваад сүүлдээ Баацагаан, Өлзийт, Галуут суманд нэгдлийн даргаар ажиллаж байсан хүн. Үүнийхээ дараа Хэнтий аймгийн Чандмань суманд амьдарч байхдаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар болж байв.

Ийм цагаан замтай хүмүүсийн үр сад нь ерөнхий сайд Г.Занданшатар. Одоо ард түмэн, алтан нутгийнхаа дүү нарын төлөө дуугарах цаг чинь болжээ.

Манай ерөнхийлөгч хоёр эмнэлгийн хооронд углааштай явсан хүний төлөө албан тушаалаасаа огцорч, жинхэнэ монгол хүний төлөө санаа нь зовдог хүний дүр үзүүлж, жүжиглэж байсан удаатай. Тэгвэл одоо энэ ард иргэд чинь бие биеэ алж хядаад, мөчлөөд, хайрцаг саванд хийгээд байхад яагаад санаа нь зовохгүй байна вэ гэж асуумаар байна" гэв.