Сайжруулсан шахмал түлш худалдаанд гарч, галлагааны улирал эхлээд буй энэ үед угаарын хий мэдрэгчийг ажиллуулах, зуух, яндангийн битүүмжлэлээ шалгах, гал түлчхээд яндангаа авч, өрхөө бүтээхгүй байх зэргээр угаарын эрсдэлээс сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
Угаарын хий мэдрэгчийг байшинд унтлагын өрөөндөө суурилуулдаг бол гэрийн нөхцөлд тоононоос доош 30 см орчимд байрлуулах нь хамгийн тохиромжтой. Угаар мэдрэгч нь батарейгаар болон цахилгаанаар ажиллах бөгөөд цахилгаан мэдрэгч нь 12 вольт бөгөөд гар утасны цэнэглэгчээс бага цахилгаан зарцуулдаг байна.
Өнгөрсөн жилээс айл өрхүүдэд суурилуулсан 150,000 төгрөгийн үнэтэй ухаалаг угаар мэдрэгч нь тухайн айлд угаар гарч байгаа тохиолдолд Нийслэлийн хяналтын удирдлагын төвд шууд мэдээлэл ирж, нийслэлийн зүгээс 10 минут хүрэхгүй хугацаанд буюу 5-7 минутын дотор очиж, арга хэмжээ авах систем хэмээн мэдээлж байсан юм.
2024 оны байдлаар 2,110 иргэн угаарын хийн хордлогод өртөж, 56 иргэн нас баржээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!