ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/09-НД НИЙТЛЭГДСЭН
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлд хүүхдээ хамруулсан бол хариуг есдүгээр сарын 12-ныг дуустал илгээнэ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Наймдугаар сарын хоёрноос эхэлсэн нийслэлийн цэцэрлэгт багачуудыг хамруулах хоёрдугаар шатны бүртгэл өчигдөр орой хаагдлаа. Энэ удаад өмнөх бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхдийг хамруулсан билээ.
Хоёрдугаар шатны бүртгэлд 12,129 хүүхэд бүртгүүлснээс хамгийн олон нь хоёр настнууд байна. Эдгээр хүүхдийг нийслэлийн аль цэцэрлэгт хуваарилсан тухай мэдээллийг өнөөдрөөс эхлэн эцэг эх, асран хамгаалагч нарын гар утасны дугаарт мэссэжээр илгээж байгааг НБГ-аас мэдээллээ. Бүртгэлийн хариуг илгээх хугацаа есдүгээр сарын 9-12-ны хооронд үргэлжилнэ.
Мөн E-Mongolia системийн "Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн" гэсэн үйлчилгээнээс харах боломжтой байна.
Мөн E-Mongolia системийн "Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн" гэсэн үйлчилгээнээс харах боломжтой байна.
Энэ жил нийслэлийн хэмжээнд 668 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд хоёр шатны бүртгэлд нийт 123,931 хүүхэд бүртгүүлжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
