Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл өнөөдөр эхэлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хоёрдугаар шатны хүсэлтийг өнөөдөр 09:00 цагаас E-Mongolia системээр авч эхэлнэ.

Нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжтойг НБГ-аас санууллаа.

Бүртгэл 2025 оны есдүгээр сарын 8-ныг дуустал үргэлжилнэ.

Цэцэрлэгийн бүртгэлийн талаар лавлах утасны дугаарууд:

зураг
 

Энэ сарын 4-нөөс эхэлсэн эхний шатны бүртгэлд 111,802 хүүхэд хамрагджээ.