38 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг болоход 4 хоног үлдлээ
Барилгын гадна бүтээц, дулаалгын ажил, инженерийн шугам сүлжээний угсралт зэрэг барилгын гүйцэтгэл эрчимжиж, орон сууцны эрэлт нэмэгддэг намрын улиралд зохион байгуулагддаг 38 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг “Build smart …” уриа дор 2025 оны 9-р сарын 12-14-ний өдрүүдэд Буянт-Ухаа ордонд зохион байгуулагдана.
Тус үзэсгэлэн яармагт ОХУ, Хятад, Солонгос, Япон, Герман, Чех, Итали, Турк зэрэг 20-иод улсын 60 орчим компани, шинэ орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид зэрэг дотоодын 300 гаруй аж ахуй нэгж байгууллагууд оролцоно.
38 дахь удаагийн үзэсгэлэн яармагт:
Шинэ орон сууц үл хөдлөх чиглэлээр
- Тансаг болон Стандарт орон сууц
- Хаус дизайн, амины орон сууц
- Үл хөдлөх хөрөнгө зууч, Оффис, үйлчилгээ
Барилгын материал, дэвшилтэт технологи чиглэлээр
- Барилгын материал, Засал чимэглэл
- Цахилгаан эрчим хүч, холбоо дохиолол
- Сантехник, агааржуулалт
- Интерьер, Экстерьер, ландшафт
- Зураг төсөл
Гадаа талбайд:
- Багаж, тоног төхөөрөмж
- Барилгын угсралтын материалууд
- Зөөврийн сууц, амины орон сууцны жишиг загварууд танилцуулагдана.
Түүнчлэн үзэсгэлэнгийн оролцогчид байгууллагууд үзэгч, хэрэглэгчдэдээ зориулан хямдрал, азтан шалгаруулах гэх мэт ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ-ыг зарлаж байна.
Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд “Шилдэг аж ахуйн нэгж байгууллага”-ыг шалгаруулах ёслолын ажиллагаа, барилгын салбарын B2B уулзалт, мэргэжилтнүүдийн илтгэл семинарууд зохион байгуулагдана.
Үзэсгэлэнгийн эхний өдөр /2025.09.12/
Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр / 2025.09.13/
Үзэсгэлэнгийн гурав дахь өдөр /2025.09.14/
Та бүхнийг 38 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирж, барилгын салбарын хөгжил дэвшил, инновац, дэвшилтэт технологи, шинэ материал, шилдэг төслүүдтэй танилцахыг урьж байна.
Ерөнхий зохион байгуулагч:
Хамтран зохион байгуулагч:
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Ерөнхий ивээн тэтгэгч:
Ивээн тэтгэгч:
ECOVER MONGOLIA АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ
MAXWELL RESIDENCE
Дэмжигч байгууллага:
БАРИЛГАЧИН ХУДАЛДААНЫ ТӨВ
BELMONTE RESIDENCE
ЮУ ЭЙ ПИ ХХК
ЧАНАР ӨНГӨТ ТӨМӨР ГАН ХИЙЦ ХХК
HOSTING ELEVATOR MONGOLIA
ZBOM
MCU BUSINESS TOWER
IVY RESIDENCE
IC TOWN FAMILY APARTMENT
Website: barilgaexpo.mn
Холбогдох утас: 77113333, 99907816, 91000255
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

