Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ноос анх удаа зохион байгуулах насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д манай улсын 10 боксчин оролцохоор мэдүүлгээ өгөөд буй.
Тэгвэл Их Британийн Ливерпүүл хотод нээлтээ хийх тус ДАШТ-ээр тамирчдын чансааг оноогоор тогтоох шинэ системд шилжих юм.
Тухайлбал тус холбооны дүрмийн 1.10.11 зүйлд зааснаар
Алтан медаль (Champion): 1,500 оноо,
Мөнгөн медаль (Silver medal): 1,000 оноо,
Хүрэл медаль (3–4-р байр): 600 оноо,
V-VIII байр: 300 чансааны оноо өгөхөөр болжээ.
Энэ нь Олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын онооны эрэмбийг тодорхойлох бөгөөд улмаар эрх авах боломжид шууд нөлөөлнө.
ДАШТ ирэх есдүгээр сарын 4-нөөс 14-нийг дуустал үргэлжлэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!