Ирэх есдүгээр сарын 4-нөөс 14-нийг дуустал Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ноос зохион байгуулж буй сонирхогчдын боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорчээ.
Их Британи Улсын Ливерпүүл хотод нээлтээ хийх тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин өрсөлдөх болсныг Монголын Боксын Холбоо өнөөдөр албан ёсоор зарлав.
Энэ удаагийн ДАШТ-д 70 орны 550 гаруй боксчин медалийн төлөө өрсөлдөх юм.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 10 жинд оролцох тамирчдаас хүйс тодорхойлох түргэвчилсэн шинжилгээ авахаар болсон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!