Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн тамгын газраас Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарт “хязгаарлалт тогтоох" таслан сэргийлэх арга хэмжээ авч, сулласан шийдвэрийн талаар мэдэгдэл гаргажээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн тамгын газар: Шүүхээс хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” гэх үндэслэл тогтоогдсон тул 48 цагийн хугацаатай сэжигтнээр баривчилсан.
Сэжигтнүүдийг саатуулах хугацаа өнөөдөр 22:00 цагт дуусах бөгөөд Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн цагдан хорих арга хэмжээ авах саналаа Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлжээ.
Шүүхийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байлгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд ойлгуулах, иргэдийн эрх зүйн боловсролын дээшлүүлэх, үнэн зөв мэдээллээр шуурхай хангах, түгээх зорилгоор “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам"-д заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2181, 2182 дугаар захирамжаар яллагдагч Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарт “хязгаарлалт тогтоох" таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрт оролцогч болон прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "З хоногийн дотор гомдол гаргаж болно" гэж хуульчилсан ба 2025 оны 07-р сарын 23-ны өдрийн 10 цаг 30 минутын байдлаар тухайн шийдвэрт гомдол шүүхэд ирээгүй болохыг мэдэгдье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!