ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмын амралтын үеэр Зайсан толгойг зөвшөөрөлгүйгээр ухаж байсныг зогсоожээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 7 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наадмын амралтын өдрүүдэд Зайсан толгойг бэлээс нь эхлэн экскаватороор ухаж буй бичлэг цахим орчинд тараад буй. 

Уг мэдээллийн мөрөөр зөвшөөрөлгүйгээр шөнийн цагаар газар ухаж, төрийн албан хаагчдын тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэхгүй байгаа техникүүдийг үйл ажиллагааг зогсоож техникүүдийг албадан гаргахаар ажиллаж байгаа талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 

Мөн Хамгаалалтын захиргаанаас тус газар ашиглагчийн үйл ажиллагаанд хуулийн хүрээнд үзлэг шалгалт явуулж шаардлагатай арга хэмжээг авч хариу мэдэгдэх болно гэв.